Нотын тvлхvvр

Нотын дэвсгэрийн аливаа шугаман дээр нотыг зvгээр л бичих нь тvvгээр тэмдэглэсэн эгшгийн жинхэнэ бvдvvн нарийн ба нэрийг яг тодорхой зааж чаддаггvй. Тодорхой бvдvvн нарийн ба тодорхой нэртэй нотыг нотын дэвсгэр дээр бичихийн тулд тvлхvvр гэж нэрлэдэг тэмдэг хэрэглэдэг.
Тvлхvvрийг нотын дэвсгэр тус бvрийн эхэнд тавьдаг. Зургаан утастай гитарт зориулсан нотыг соль тvлхvvрээр бичдэг:

Соль тvлхvvр нь эргvvлгээрээ нотын дэвсгэрийн хоёрдугаар шугамыг эзэлж байх бєгєєд энэ нь нотны дэвсгэрийн хоёрдугаар шугам дээр нэгдїгээр октавын соль эгшиг байрлана гэсэн vг юм:

Доор зургаан утастай гитарын эгшгийн бvдvvн нарийны царааг соль тvлхvvрээр бичиж харуулав.

Эхлээд нотын дэвсгэрийн таван vндсэн шугам дээр байгаа нотыг цээжилж, дараа нь доод талын гурван нэмэгдэл шугаман дээр байгаа нотын октавын нэртэй хамт цээжлэх нь зvйтэй.
Дараа нь шугамын завсарт байх нотыг харьцуулан бодож амархан тодорхойлж болно. Жишээлбэл, хоёрдугаар vндсэн шугаман дээр нэгдvгээр октавын соль, гуравдугаар шугаман дээр нэгдvгээр октавын си тус тус оршдог бол хоёр, гуравдугаар шугамын хооронд мєн энэ октавын ля, харин гурав дєрєвдvгээр шугамын хооронд хоёрдугаар октавын до оршино.
Нотын дэвсгэрийн тавдугаар vндсэн шугамаас дээш орших нотыг аажимдаа тийм ноттой дасгал гарч ирсний нь хэмжээгээр тогтоох хэрэгтэй.
Ийм дэс дарааллаар судлах нь нотын байрлалыг хурдан тогтоох боломж єгдгийг туршлага харуулжээ.
Нотын дэвсгэр дээр соль тvлхvvрээр бичсэн нотын байрлалыг мэдэхийн зэрэгцээгээр мєн фа тvлхvvрээр (бассын тvлхvvр) бичсэн нотын байрлалыг мэдэх шаардлагатай. Yvний тулд дєнгєж ганц нот цээжилж аваад дараа нь тvvнтэйгээ харьцуулан бусад нотыг тодорхойлж болно. Ийм vндэс болгож нэгдvгээр октавын до-г ашиглах нь эвтэйхэн байдаг.
Учир нь тєгєлдєр хуурын нотыг хоёр дэвсгэр дээр бичсэн байдгийн дээд талынх дээр нь соль тvлхvvрээр, доод талынх дээр нь фа тvлхvvрээр бичсэн байдаг. Тєгєлдєр хуурд зориулсан нотыг уншиж чадаж байвал гитараар тоглохдоо тєгєлдєр хуурын нотоор гитараар тоглох нотыг бичих буюу бичсэнээ зєв эсэхийг шалгаж болно.
Фа тлхvvрийг нотын дэвсгэрийн дєрєвдvгээр шугаман дээр бичнэ. Энэ нь нотын дэвсгэрийн дєрєвдvгээр шугаман дээр бага октавын фа оршиж байгааг заадаг:
бага октавын фа нот
Доор нэгдvгээр октавын до-н байрлалыг соль ба фа тvлхvvрээр бичиж vзvvлэв.
                

Соль тvлхvvрээр бичихэд нэгдvгээр октавын до нь доод талын нэгдvгээр нэмэгдэл шугаман дээр байрлана. Энэ нот нь фа тvлхvvрээр бичвэл дээд талын нэгдvгээр нэмэгдэл шугаман дээр оршдог гэдгийг санаж авах хэрэгтэй. Ингээд до нотоос эхлэн харьцуулан vзэж ямар ч нотын байрлалыг тодорхойлж болно.

Оршил
Гитар, гитарын чавхдасын тухай зарим мэдэгдэхvvн
Хєгжмийн эгшиг
Хєгжмийн эгшгийн эрэмбэ
Хєгжмийн эгшгийг тэмдэглэх систем
Нотын тvлхvvр
Альтерацын тэмдэг
Эгшгийн урт богиныг тэмдэглэх нь
Пауз
Метр, такт
Тактын хэмжээ, ритм
Гитарын хєг
Гитарчны суудал, гитарыг барих, гарыг байрлуулах нь
Дадлагын хичээл
Баруун гарыг байрлуулах нь_1
Баруун гарыг байрлуулах нь_2

 
1