ADSI (Analog Display Services Interface)
Энэ нь дуу болон єгєгдєл хосолсон vйлчилгээг аналог телефон сvлжээн дээгvvр явуулж болохуйц стандарт протокол юм. Жишээ нь телефон аппаратан дээрээ ярилцагчийнхаа дvрсийг харах г.м.
1993 онд Bellcore анх бvтээсэн бєгєєд одоо жижиг дэлгэцтэй телефон аппарат, кабелийн телевизийн set-top box тєхєєрємж, гарт багтахуйц компьютер болох PDA, пейжер болон телефон утасны программ бvхий персонал компьютер зэргvvдэд ADSI -г угсарч байгаа.

ADSI -г ашигласан тvгээмэл программ нь Call Waiting Deluxe юм. Энэ программ нь таныг телефон утас ашиглаж байх хооронд гаднаас орж ирсэн дуудлагын нэрс, дугаарыг харуулдаг.Хэрэв та ADSI -н дэлгэцтэй утастай бол орж ирсэн дуудлагыг дуут шуудан руу шилжvvлэх, дуудлагыг тvр хvлээлгэх, ємнє нь бичсэн дуудлагыг сонсох, орж ирсэн дуудлагыг салгах зэрэг vйлдлvvдийг дэлгэцээсээ харж болно.

ADSI программуудаас дурьдвал:
- Visual voice mail буюу гаднаас орж ирсэн дуудлагын жагсаалт болон бусад vйлдлvvдийг гvйцэтгэх цэс бvхий дэлгэц
- Visual directory нь хувь хvмvvсийн болон бизнесийн телефон дугааруудыг нэмэлт тєлбєртэйгээр хадгалах, утасны дэлгэц дээрээ дугааруудыг татаж авах зэрэг vйлчилгээнvvдийг vзvvлдэг
- E-mail browsing программ нь ADSI боломжтой тєхєєрємжєєр дамжуулан захиа илгээх, авах
- Schedule-based буюу цагийн хуваарьтай vйлчилгээнvvд болох онгоц, галт тэрэгний хуваарь харах, тасалбар худалдаж авах, home banking, факс илгээх, хvлээх авах, шинэ захиа ирснийг мэдэгдэх зэрэг vйлчилгээнvvд юм.